Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар өдөртөө дулаан байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Цаг уур, орчны шинжилгээний газраас ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлвийг гаргажээ.
Урьдчилсан мэдээллээр, ойрын өдрүүдэд ихэнх нутгаар өдөртөө
дулаан байна.
2024 оны 10 дугаар сарын 21-30-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв танилцуулж байна.
Хур тунадас: Энэ сарын 25-нд ялимгүй хур тунадас орно.
Бусад хугацаанд хур тунадас орохгүй.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр.
Агаарын температур: Энэ сарын 22-ноос өдөртөө бага
зэрэг дулаарч шөнөдөө -1-6 градус хүйтэн, өдөртөө +4+9 градус дулаан байх аж.