ХӨВСГӨЛ: Хорьдолын тайгад ирвэс нутагшиж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Мөрөн, 2024 оны аравдугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Улаан тайгын улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаанаас хөдөлгөөн өөрөө мэдэрдэг камерыг 2017 оноос тавьж эхэлсэн бөгөөд Хорьдолын тайгад суурилуулсан камерт 2019 онд цоохор ирвэсийн анхны зураг дарагдаж байжээ.
Түүнээс хойш камерт байнга ордог болсон учраас тогтвортой нутагшсан гэж үзэж болно гэдгийг Улаан тайгын улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны дарга Ж.Төмөрсүх ярилаа.
Монгол орны арваад аймаг буюу Монгол Алтай, Говь-Алтайн уулсаар 2000 орчим
ирвэс байдаг гэсэн судалгаа байдаг.
Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Улаан тайгын улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа 1.6 сая гаруй га газрыг хамран хамгаалалт, хяналт шалгалт, судалгаа шинжилгээ, аялал жуулчлалын асуудлыг хариуцан ажиллаж байна.
Тус газарт 60 гаруй зүйлийн хөхтөн амьтан түүн дотор нэн ховор, ховордсон
аргаль, янгир, хандгай, ирвэс, хүдэр, чацуулан зэрэг 20 гаруй төрлийн амьтан
байдаг.