"Булганд үйлдвэрлэв" дэлгүүрт шинэ бараа ирлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2016-10-18 09:35:48

Өвлийн улирал болж байгаатай холбогдуулан "Булганд үйлдвэрлэв" дэлгүүрт ноос ноолууран хувцас шинээр ирлээ.

Булган аймгийн баялаг бүтээгчдийг дэмжих зорилгоор “Булганд үйлдвэрлэв” нэртэй худалдааны цэгийг бий болгоод жилийн нүүрийг үзэх гэж байна. Энэ хугацаанд төдийлэн сайн орлоготой байгаагүй ч хоосон суугаагүй гэдгийг худалдагч  Д.Батцэцэг ярилаа.

Энэ цэгт дээл, хантааз, гутал, малгай, шүр сувдан хэлхмэл эдлэл, сандал ширээ, гэрийн хаалга тооно, сийлбэр, уран зураг, хөөрөгний даалин, гараар сүлжсэн сүлжмэл хувцас эдлэл, эмээл, эмээлийн хэрэгсэл зэрэг иргэдийн өөрсдийн гараар урлаж хийсэн, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн барааг зарж борлуулдаг. Энд 90 орчим хүний эд зүйлс зарагдаж байгаа бөгөөд морин хуур 220 мянган төгрөгөөр, сандал 15 мянга, ааруулын хэв 5-13 мянга, монгол гэрийн  тооно 250 мянга, хана 600 мянга, унь 400 мянга, хаалга 260 мянгаар борлуулж байна. 

                        П.Батням

相关新闻