ХӨВСГӨЛ: Улаанбуудайн хураалт 90 хувьтай байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Мөрөн, 2024 оны аравдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт өнөөдрийн байдлаар улаанбуудай 90 хувь, төмс 85 хувь, хүнсний ногоо 92 хувьтай хураалт үргэлжилж байна гэж Хүнс хөдөө аж ахуйн газрын дарга Я.Эрхэмбаяр мэдээллээ.
Хавар аймгийн хэмжээнд 18419 га талбайд тариалалт хийж, улаан буудайн хураалт 13480 га талбайгаас 14828 тонн, бусад үр тариа 316 га талбайгаас 298 тонн, тосны ургамал 1200 га талбайгаас 480 тонн, төмс 201 га талбайгаас 1809 тонн хураан авсан байна.
Ургац хураалтад 398 хүн ажиллаж байгаа бөгөөд үүнд үндсэн 305, түр 56
ажлын байрыг бий болгосон байна.
Мөн мэргэжлийн сургуулийн 37 оюутан ажиллаж байна.