ХӨВСГӨЛ: Мөрөн сумын ИТХ-ын анхдугаар хуралдаан эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Мөрөн, 2024 оны аравдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн ЗДТГ-ын “Соёмбо” танхимд Мөрөн сумын ИТХ-ын 9 дэх удаагийн анхдугаар хуралдаан эхэллээ.
Анхдугаар хуралдааныг хамгийн ахмад төлөөлөгч М.Эрдэнэсайхан даргалж байна.
Хуралдаанд Мөрөн сумын 14 багийн төлөөлөл болж сонгогдсон 28 төлөөлөгч оролцож байна.
Тус хуралдаанаар сумын ИТХ-ын сонгууль явуулсан дүн, шинээр сонгогдсон төлөөлөгч нарын бүрэн эрхийг зөвшөөрүүлэх тухай, намуудын бүлэг байгуулах, Мөрөн сумын сумын ИТХ-ын дарга нэр дэвшүүлэх тухай, Мөрөн сумын Засаг даргад нэр дэвшүүлэх тухай зэрэг асуудлыг хэлэлцэнэ.