Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан холболтын төмөр замын төслийн талаар хэлэлцэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2024-10-30 09:02:31

Улаанбаатар, 2024 аравдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна.

 

Тус хуралдаанаар Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан 14 мега төсөл болох Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан холболтын төмөр замын төсөл, Оюутолгой төсөл, Байгалийн хий дамжуулах хоолой барих төсөл, Газрын тосны боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явц, “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн менежментийн багийн сонгон шалгаруулалт, Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг иргэдэд хүртээмжтэй мэдээлж, сурталчлах зорилгоор хиймэл оюун ухаанд суурилсан чат бот нэвтрүүлэх талаар тус тус хэлэлцэнэ.

 

Нийт 12 асуудал хэлэлцэхээр, 9 асуудалтай танилцахаар уг хуралдааны товд оржээ.

相关新闻