Хөвсгөлөөс гарах замыг хаажээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛЦас их орсны улмаас Хөвсгөлөөс гарах нийтийн тээврийн үйлчилгээг тодорхойгүй хугацаагаар хаагаад байна. Тус аймгийн нийт нутгаар цасан бүрхүүл тогтсон бөгөөд зарим зам даваа хаагдаад байгаа гэнэ.
Тухайлбал Бүрэнтогтох сумын Улаан богоч, Хөх хөтөл зэрэг даваануудаар ямар нэгэн тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй болсон учраас авто зам, арчлалтын АЗЗА компаний ажилчид замыг нээхээр ажиллаж байгаа гэнэ. Мөн Бүрэнтогтох сумын Хөх хөтлийн даваагаар нүүрс зөөвөрлөж буй автомашинууд цас их орсны улмаас явах боломжгүй зогссон байгаа ажээ.
Б.Гантуяа