ХӨВСГӨЛ: Мөрөн сумын Засаг даргаар Х.Тайванбаярыг томиллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2024-11-15 12:21:19

Мөрөн, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/. Мөрөн сумын ИТХ-ын анхдугаар хуралдаанаар нийт  төлөөлөгчийн 71,4 хувийн саналаар Х.Тайванбаярыг сумын Засаг даргаар нэр дэвшүүлж, аймгийн Засаг даргад уламжилсан.


Аймгийн Засаг дарга  Л.Төмөрбаатар Мөрөн сумын Засаг даргаар Х.Тайванбаярыг батламжилсан тул өнөөдөр тамга тэмдгээ хүлээн авлаа.


Х.Тайванбаяр нь МУИС-ийг  улс төр судлаач, нийгмийн ухааны багш мэргэжлээр төгссөн.


2015-2017 онд МУБИС-д боловсролын удирдлагын магистрын зэрэг хамгаалж, 2022 онд Эрдэнэт хотын Улс төр боловсролын академид төрийн удирдлага мэргэжлээр суралцсан байна.


Хөвсгөл аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Мөрөн сумын МАН-ын дарга, 2023-2024 онд Мөрөн сумын Засаг даргаар ажиллаж байсан юм.

 

 

相关新闻