"Титэм" сургуулийн хамт олон "Хүмүүн бичиг" сонинг хамгийн их захиалжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2016-10-19 09:50:08

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Монгол Улсын Гавьяат багш Д.Батсуурийн нэрэмжит "Титэм" сургуулийн хамт олон "Хүмүүн бичиг" сонинг орон нутагтаа хамгийн их захиалжээ.  

Тус сургууль нь 46 дахь жилдээ хичээл сургалтын үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд 2016-2017 оны хичээлийн жилд бага боловсролд 770, дунд ахлах ангид 670, нийт 1440 сурагч, 96 багш ажиллагсадтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ хугацаанд үнэмлэхүй амжилтуудыг гаргаж, олон арван алдартай төгсөгч төрөн гарч байгаа гэнэ.

Тус хамт олны зөвхөн 2016 онд гаргасан олимпиад уралдаан тэмцээнүүдийн амжилтаас дурдахад 2016 оны ЭЕШ-тын ахиц амжилтаараа аймагт дэд, нэгдсэн дүнгээрээ аймагт гуравдугаар байр, 2016 оны аймгийн төрөлжсөн хичээлүүдийн олимпиадад эх хэл бичгийн багийн олимпиадад тэргүүн байр, багш нарын баярын 49 дэх өдрийг угтан зохион байгуулсан тэмцээнд багаараа дэд байр гээд олон амжилтыг гаргаж байгаа аймагтаа тэргүүлэгч сургууль ажээ.

Б.Гантуяа

 

相关新闻