ӨНӨӨДӨР: Анагаахын их сургуульд “Сул харааны төв“-ийг нээнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар,
2024 оны арваннэгдүгээр сарын 18.
/МОНЦАМЭ/. Арваннэгдүгээр сарын 18-ны даваа гарагт
болох зарим үйл явдлын тойм:
10:00 цагт: УИХ дахь АН, МАН-ын бүлгийн хуралдаантай. Байнгын хороод болон ажлын хэсэг
хуралдана.
10:00 цагт: ШУА-ийн Түүх,Угсаатны зүйн хүрээлэнгээс "Түшээт хан аймгийн Эрдэнэ дайчин вангийн хошуу: Түүх, соёл" эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна.
11:00 цагт: ЭМЯ-нд: Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын
талаар хэвлэлийн бага хуралтай. Утас: 8014-8478.
11.00 цаг:
ҮСХ-ноос 10 сарын статистик үзүүлэлтийг танилцуулна.
11:30 цагт: “ЗМ”-ний мэдээллийн төвд: “Халзан бүрэгтэйг хамгаалцгаая” түр хорооноос мэдээлэл хийнэ.
11:40
цагт: АШУҮИС-ийн төв эмнэлэгт: “Сул харааны төв “ нээлтээ
хийнэ. Утас:9111-8318.
Соёл урлаг:
16:00 цагт: Монголын
Уран зургийн галерейд: Галд өртсөн 25 уран зураг, хосгүй үнэт 5 бүтээлийг анхны эх бүтээлээр нь сэргээн үзэх тусгай үзэсгэлэнг нээх ёслол болно.
Орон нутаг:
Ховд аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийн чадавхжуулах сургалт болно.