ДОРНОГОВЬ: Адуучин залуус авхаалж самбаа, ур чадвараараа өрсөлдөнө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2024-11-19 15:57:08

Сайншанд, 2024 оны арваннэгдүгээр сарын 19 /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Сайхандулаан сумын ЗДТГ, сумын Адуучдын холбоотой хамтран сумын 100 жилийн ойн хүрээнд үндэсний өв соёл, ёс заншлаа хадгалан хамгаалах, адуучдын авхаалж самбааг сорих сумын аварга шалгаруулах “Адуучин тэмцээнийг энэ оны 11 дүгээр сарын 20-нд зохион байгуулахаар төлөвлөжээ.


Тэмцээнийг Монгол Улсын сайн малчин, морин пологийн мастер Доржийн Чулуунбатын адуун сүрэг дээр зохион байгуулах бөгөөд адуучид уурга, ташуур шүүрэх, морьтой шургуулж уургалах, явган шургуулж уургалах, эмнэлэг булгиулах төрлөөр өрсөлдөнө.


Тэмцээнд оролцогчид өөрсдийн уурга, уургын морьтойгоо ирж үндэсний хувцсаа өмссөн байх юм. Шалгарсан адуучдыг өргөмжлөл мөнгөн шагналаар шагнана. Энэ жил Сайхандулаан сумын нутгаар цасгүй дулаахан өнтэй өвөл болж байна.  

相关新闻