ДАРХАН-УУЛ: Парабочигийн улсын аварга шалгаруулах тэмцээн болж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2024-11-19 17:24:22

Дархан, 2024 оны арваннэгдүгээр сарын 19 /МОНЦАМЭ/. Дархан хотод Монголын Тусгай олимпын нэг төрөл Бочигийн спортын улсын аварга шалгаруулах тэмцээн болж байна. Орон нутагт анх удаа болж буй тэмцээнд 300 гаруй тамирчин оролцож байна.


Оюуны онцлогтой хүүхдүүдийг спортоор хөгжүүлж, нийгэмшүүлэх зорилготой тус тэмцээнийг Дархан сумын ЗДТГ, Дархан-Уул аймгийн Биеийн тамир спортын газар, Ерөнхий боловсролын 12 дугаар сургууль, ХБХЭЭХ, Дархан-Уул аймгийн Аутизмын холбоо, "Нарны сахиусан тэнгэрүүд" НҮТББ, Бочигийн холбоо хамтран зохион байгуулж байна.


Тэмцээнийг хоёр төрлөөр зохион байгуулах бөгөөд 15 байгууллагын 20 гаруй баг хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байна.


Монголын парабочигийн холбоо нь 2017 онд байгуулагдаж, жил бүр тэмцээн уралдаан зохион байгуулж, хүүхдийн хөгжилд томоохон нөлөө үзүүлэхийн зэрэгцээ үүгээр дамжуулан өвчнийг илааршуулж олимп, тив дэлхийн тэмцээн уралдаан өрсөлдөх тамирчдыг бэлтгэх зорилготой төрийн бус байгууллага юм.


Ташрамд, бочи гэдэг нь Италийн Bottia гэсэн үгнээс гаралтай, бөмбөг, аяга гэсэн утгатай ажээ.



 

相关新闻