Хөвсгөлд сонгууль хэвийн үргэлжилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2016-10-19 12:44:22

Хөвсгөл аймагт өглөөний 7 цагаас 127 санал авах байранд санал авах ажиллагаа эхэлж гарсан ямар нэгэн зөрчилгүй хэвийн үргэлжилж байна. Тус аймгийн Рэнчинлхүмбэ, Улаан-Уул, Цагааннуур сум гэрэл тоггүй байгаа бөгөөд мотор асаасан байна.

Мөн Цагаан-Үүрийн төмөр бетонон гүүр орох зам, Тариалан сумын Давааны ар, Ханх сумын хороо багийн нутаг дэвсгэрт их хэмжээний цас орсон тул сонгогчдыг зөөх шатахуун тосны үнийг аймгийн Сонгуулийн хорооноос шийдвэрлэж өгчээ. Мөн Рэнчинлхүмбэ, Хатгалд тосгонд улсын бүртгэлийн тоног төхөөрөмж саатал гарсныг арга хэмжээ авч хэвийн ажиллуулж байна. Аймгийн нийт нутгаар цасан бүрхүүл тогтсон учраас иргэдийн санал хураалтын ирцийг нэмэгдүүлэх тал дээр онцгой анхаарч байгаа ажээ.

Б.Гантуяа 

相关新闻