ӨВӨРХАНГАЙ: Арвайхээр сум аймагт 5.7 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2024-11-20 17:58:33

Арвайхээр, 2024 оны арваннэгдүгээр сарын 20 /МОНЦАМЭ/. Арвайхээр сум аймгаас татаас авдаг биш, өгдөг сум болсон байна.


Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Төсвийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу сумын нутаг дэвсгэрт бий болж байгаа орлогууд, цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын албан татвар, газрын төлбөр, үл хөдлөх хөрөнгийн албан татварууд нь тухайн сумын төсөвт ордог болсноор сум санхүүгийн хувьд бие даах боломж бүрдсэн байна.


Энэ талаар Арвайхээр сумын Засаг дарга Б.Ганбатаас тодруулахад, “Манай сум аймгаас 1.5 тэрбумын татаас авдаг байсан бол 2022 оноос эхлэн жил бүр аймагт орлого төвлөрүүлдэг болсон. 2022 онд 0.2 тэрбум, 2023 онд 2.4 тэрбум, 2024 онд 5.7 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлж байна. “Алсын хараа 2050” хөгжлийн хөтөлбөрт тусгаснаар сум, суурин газрууд эдийн засгийн хувьд бие даан хөгжих, өөрийн орлогоо бүрдүүлэхэд онцгой анхаарах ёстой” гэлээ.

 

相关新闻