Битүүмжилсэн саналын хайрцгаар 2834 иргэний санал авчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛХөвсгөл аймагт зөөврийн битүүмжилсэн хайрцгаар 3094 иргэн санал өгөх хүсэлт гаргаснаас 2834 иргэний санал авч санал авалт 91,6 хувьтай байна. Хүсэлт хүргүүлсэн зарим иргэд гэртээ байхгүй, бичиг баримтын зөрчилтэй зэрэг асуудлууд гарсан байна.
Мөн Цэцэрлэг сумын Согоотын даваа орчимд цас их орсны улмаас автомашин явах боломжгүйн учир битүүмжилсэн хайрцгаар санал өгөх 2 сонгогчийн саналыг авч чадаагүй гэнэ. Нийт нутгаар цас орсон тул аймгийн Онцгой комисс хуралдаж сонгогч иргэдийн саналыг өгүүлэх, иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллахад анхаарах үүргийг сумын Засаг дарга нарт хүргүүлэн ажиллаж байгаа ажээ.
Б.Гантуяа