ӨВӨРХАНГАЙ: Төрийн албаны ерөнхий шалгалтад 37 иргэн тэнцлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ![](/files/674043dd942fd.jpeg)
Арвайхээр,
2024 оны арваннэгдүгээр сарын 22 /МОНЦАМЭ/. Төрийн албаны нөөц бүрдүүлэх ерөнхий шалгалт энэ сарын
20-ны өдөр орон даяар өрнөлөө.
Өвөрхангай аймагт төрийн албаны ерөнхий шалгалт өгөхөөр 130 иргэн бүртгүүлснээс 96 буюу 80.8 хувь нь шалгалт өгсөн байна. Үүнээс 37 иргэн тэнцсэнээр нийт шалгуулагчийн 38.5 хувь нь төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэгдлээ.
Төрийн
албаны зөвлөлийн Өвөрхангай аймаг дахь салбар зөвлөлөөс Төрийн албаны тухай
хуульд заасны дагуу 2024 онд дөрвөн удаагийн шалгалт зохион байгуулж, 316
иргэн шалгалт өгснөөс 96 буюу 30.6 хувь нь тэнцэн төрийн жинхэнэ албаны нөөцөд
бүртгэгдсэн байна.