Хөвсгөлийн Цэцэрлэг суманд цасан шуургатай байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛХөвсгөл аймгийн хэмжээнд сумын ИТХ-ын сонгуульд иргэд идэвх муу оролцож байна. Өдрийн 12 цагийн байдлаар 82000 сонгогчоос 13026 иргэн санал өгч аймгийн хэмжээнд сонгогчийн ирц 15,8 хувьтай байна.
Сумдаас Рашаант сум хамгийн өндөр буюу 24 хувьтай бол Мөрөн сум 11,1 хувь хамгийн бага байгаа гэнэ. Одоогийн байдлаар Цэцэрлэг суманд цасан шуурга шуурч байгаа бөгөөд цаг агаарын нөхцөл байдал иргэдийн сонгогчдын саналд нөлөөлж магадгүй байгаа гэнэ. Нам эвсэл болон нэр дэвшигчдээс гаргасан гомдол зөрчилгүй сонгууль хэвийн үргэлжилж байгааг аймгийн Сонгуулийн хорооноос мэдээллээ.
Б.Гантуяа