Завханд санал хураалт хэвийн үргэлжилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
erdenechimeg@montsame.mn
2016-10-19 15:52:02

Завхан аймгийн хэмжээнд 44986 иргэн санал өгнө. Завхан аймгийн хэмжээнд 12 цагийн байдлаар сонгуулийн санал хураалтын ирц 25,5 хувьтай хэвийн үргэлжилж байна.

Завханы 24 сумаас баг, сумын иргэдийн төлөөлөгчдийг сонгох сонгуульд хамгийн их ирцтэй сумаар Завханмандал сум 47,46 хувьтай байна. Харин хамгийн бага ирцтэй сумаар Ургамал сум 13,2 хувийн ирцтэй байна. Өчигдөр буюу 10-р сарын 18-ны өдөр зөөврийн битүүмжилсэн хайрцагаар санал авсан бөгөөд аймгийн хэмжээнд 1595 хүн зөөврийн битүүмжилсэн хайрцагаар саналаа өгчээ. Энэ үеэр Их-Уул суманд цас их орсонтой холбоотойгоор машин цасанд суух зэрэг хүндрэлүүд гарсан байна. Харин өнөөдрийн байдлаар нийт нутгаар цаг агаар харьцангуй гайгүй байгаа бөгөөд одоогоор иргэд санал өгөхөд ямар нэгэн хүндрэл бэрхшээл гараагүй байна.

Дашрамд аймгийн сонгуулийн хороон дээр сонгуулийн ирцийг сумдаас 12.00, 17.00, 22.00 цагуудад авч, сонгуулийн санал хураалтын ирц, явцын мэдээллийг тогтмол өгөхөө мэдэгдлээ.

Б.Мягмарсүрэн

相关新闻