Нийт сонгогчдын 61,4 хувь нь саналаа өгөөд байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАРСүхбаатар аймгийн хэмжээнд 17 цагийн байдлаар сонгуулийн ирц 61,4 хувьд хүрээд байна. Мөн тус цагийн байдлаар аймгийн хэмжээнд 229 хүчингүй саналын хуудас гарчээ.
Сүхбаатар аймгийн төв Баруун-Урт сумын хувьд 9 санал авах байранд нийт 13,183 сонгогчид саналаа өгнө. Тус суманд МАН болон АН-аас нийт 61 нэр дэвшигч өрсөлдөж байгаа. 12 цагийн мэдээгээр ирц мууд тооцогдож байсан бол 17 цагийн байдлаар сумын ирц 52,08 хувьд хүрчээ.
Харин Баруун-Урт сумын 5-р багийн хэсгийн хороо, 8-р багийн хэсгийн хороо, Мөнххаан суманд 2 хэсгийн хороонд 17 цагийн байдлаар сонгогчдын ирц 50 хувьдаа хүрээгүй явж байна.
Гарсан зөрчилгүй, санал хураалт ажил хэвийн үргэлжилж байна.
Т. Одончимэг