Хөвсгөлд сонгуулийн ирц 44,2 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2016-10-19 19:42:45

Хөвсгөл аймгийн хэмжээнд 82500 иргэн сонгуулийн нэрсийн жагсаалтанд бичигдсэнээс 17 цагийн байдлаар 36485 иргэн санал өгч дундаж ирц 44,2 хувьтай байна.

Өнөөдөр орсон цасны улмаас Рашаант сумын нутагт зам даваа хаагдсан учраас шаардлагатай шатахууны зардлыг аймгийн сонгуулийн хорооноос шийдвэрлэж өгчээ. Сонгуулийн ирц Шинэ-Идэр, Төмөрбулаг, Тариалан, Арбулаг суманд бага байгаа бол Жаргалант суманд хамгийн өндөр 60 гаруй хувьтай байна. Одоогоор  ямар нэг зөрчил маргаан гараагүй бөгөөд аймгийн хэмжээнд 684 ажиглагч ажиллаж байна. Сонгуулийг 1327 төрийн албан хаагч хуулийн хүрээнд зохион байгуулж байна.

Б.Гантуяа 

相关新闻