Завханы Баянтэс, Тэс, Баянхайрхан суманд хаагдсан зам давааг нээжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАНЗавхан аймагт санал хураалт 62.3 хувьтай үргэлжилж байна. Одоогийн байдлаар Нөмрөг сумд санал хураалт 79.1 хувьтай, Их-Уул, Шилүүстэй, Завханмандал суманд 78 хувьтай хамгийн өндөр хувьтай санал хураалт явагдаж байна.
Харин Баянтэс сумд 46 хувьтай санал хураалт явагдаж аймгийн 24 сумаас хамгийн бага хувьтай байна. Завхан аймгийн хэмжээнд хамгийн олон сонгогч буюу 10161 иргэн Улиастай сумд санал өгөхөөс одоогийн байдлаар 5156 иргэн санал өгч 50.7 хувьтай санал хураалт явагдаж байна.
Завханы хойд чиглэлийн Баянтэс, Тэс, Баянхайрхан сумдад цас орж зарим даваа хаагдсан байна. Тодруулбал Баянтэс сумын ОХУ-ын хил залгаа Жавхлан багийн нутагт даваа хаагдсанаас иргэд хугацаандаа санал өгөхөд хүндрэл гарсаныг орон нутгийн холбогдох газруудад хүсэлт тавьж давааг онгойлгоод байна. Эдгээр сумдад санал хураалт одоо хэвийн явагдаж байна.
Б.Мягмарсүрэн