Хушаатын малчин иргэд саналаа өгч чадахгүй байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСэлэнгэ аймгийн Хушаат сумын хувьд хөдөө байдаг малчин, мал бүхий 200-гаад иргэд цасанд боогдсоны улмаас сонгуулиа өгч чадахгүй байгаа мэдээлэлтэй байна. Учир нь өчигдрийн орсон цас, шуурганы улмаас Хушаат сумын зарим зам даваа хунгарлан зарим зам, даваа хаагдсаны улмаас ийнхүү малчид ирж чадахгүйд хүрчээ.
Ийм учраас Аймгийн сонгуулийн хороо болон аймгийн Засаг даргын зүгээс анхаарч, тодорхой хэмжээний зардал гарган зам гаргах ажилд зориулан шатахуун тээврийн зардалд зориулж хөрөнгө гаргасан байна. Одоогоор онцгой байдлын хэмжээнд хүрчихсэн байгалийн гамшиг биш учраас орон нутгийн хэмжээнд арга хэмжээ авч байгаа юм. Энэ нь сонгогчийг саналаа өгөх бүхий л нөхцөл боломжоор хангаж байгаа хэрэг ажээ. Хушаат сум нь 1871 өрхтэй 3000 гаруй хүн амтай, үүний 1100-аад нь сонгуулийн насны иргэд юм.
Харин сумын төвийн боломжит сонгогчид бүгд сонгуулиа өгөөд байгаа аж.
Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг