Хөвсгөл аймгийн төвд сонгогчдын идэвх хамгийн муу байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛХөвсгөл аймгийн Мөрөн сумын хэмжээнд 24920 иргэн сонгуулийн нэрсийн жагсаалтанд бүртгэгдсэнээс 17 цагийн байдлаар 7893 сонгогч буюу 31,7 хувь нь саналаа өгч, иргэд идэвхгүй оролцож байна гэдгийг сумын сонгуулийн хорооны дарга Х.Ган-Очир хэллээ.
Мөрөн суманд одоо цас орж байгаа бөгөөд иргэдийг идэвхтэй оролцохыг орон нутгийн хэвлэл мэдээллээр уриалж байна.
Мөрөн сумын хэмжээнд АН-ын 51, МАН-ын 56 нийт 107 ажиглагч сонгуульд ажиглаж байгаа бол 140 төрийн албан хаагч сонгуулийг зохион байгуулж байна. Өчигдөр зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал өгөх хүсэлтээ ирүүлсэн 222 иргэний хүсэлтийн дагуу 17 чиглэлд 597 км замыг туулж 211 иргэний саналыг авчээ. З
арим иргэд өгсөн хаяг дээрээ байхгүй, бичиг баримтын зөрчилтэй байсан зэрэг асуудлаас болж 10 гаруй иргэд саналаа өгч чадаагүй ажээ.
Б.Гантуяа