Эрдэнэдалайн Рашаант багт сонгуулийн ирц хүрсэнгүй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-10-19 23:36:50

Сумын ИТХ- ын ээлжит сонгууль Дундговь аймагт 59.94 хувьтай явагдаж дууслаа. Нийт 17 мянга 442 сонгогч саналаа өгсөн байна. Сонгуульд саналаа өгсөн сонгогчдын 6339 нь 26- 40 насны, 5558 нь 41- 55, 3764 нь 56- аас дээш насных бол 18- 25 насны 1951 сонгогч саналаа өгчээ.

Адаацаг, Дэлгэрцогт, Дэрэн, Говь- Угтаал, Баянжаргал, Гурвансайхан, Хулд, Дэлгэрхангай, Сайхан- Овоо суманд сонгуулийн ирц 60.27- 69. 77 хувьтай, Цагаандэлгэр, Өндөршил, Хулд суманд 70.14- 76.50 хувьтай байна. Өлзийт, Эрдэнэдалай, Сайнцагаан  суманд сонгуулийн ирц 53.91- 59.94 хувьтайгаар ээлжит сонгууль явагдаж дууслаа.

Эрдэнэдалай сумын Рашаант багт сонгуулийн ирц 45.26 хувьтай байгаа тул Сонгуулийн тухай хуулийн дагуу нэмэлт сонгууль явуулна. Мөн Өлзийт сумын Рашаант багт нэр дэвшигчдийн санал тэнцсэн тул дахин сонгууль явуулахаар боллоо.  

Т. Отгонтуяа         

相关新闻