СЭЛЭНГЭ: Аймгийн ИТХ таван хороотой ажиллана
ФОТО МЭДЭЭСүхбаатар,
2024 оны арванхоёрдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ
аймгийн ИТХ-ын дэргэд 5
бодлогын хороог ажиллуулахаар тогтлоо.
Эдгээр бодлогын хороод нь хурлын хуралдаанаар хэлэлцэх асуудлыг урьдчилан бэлтгэх, санал дүгнэлт гаргах, Хурлын тогтоол, шийдвэрийн биелэлтийг хянан шалгах чиг үүрэгтэй ажиллах юм.
Тодруулбал, -Эдийн засаг, төсвийн бодлогын
хороо 7 хүний бүрэлдэхүүнтэй ажиллах бөгөөд даргаар нь аймгийн Засаг даргын
орлогч, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ж.Сайнцог ажиллана.
-Нийгмийн бодлого, хүний
хөгжил, ёс зүйн бодлогын хороо 9 хүний бүрэлдэхүүнтэй ажиллана. Даргаар нь
аймгийн ИТХ-ын төлөөлөгч, их эмч Ё.Батзулыг сонгосон байна.
-Нутгийн удирдлага, хууль
хяналт, цахим бодлогын хороо 7 хүний бүрэлдэхүүнтэй, даргаар нь аймгийн ИТХ-ын
төлөөлөгч Р.Одмөнх ажиллана.
-Бүсчилсэн хөгжил, дэд бүтэц,
үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн бодлогын хороо 9 хүний бүрэлдэхүүнтэй ажиллана. Даргаар
нь аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Бугант тосгоны захирагч Д.Эрдэнэбулган ажиллана.
-Байгаль орчин, уул уурхай,
аялал жуулчлалын бодлогын хороо 9 хүний бүрэлдхүүнтэй, даргаар нь аймгийн
ИТХ-ын төлөөлөгч С.Гэрэлт-Эрдэнэ ажиллана.