Монгол шатарт нүүдэлчдийн амьдралын онцлог шингэсэн байдаг

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
erdenebat@montsame.mn
2024-12-10 12:30:48

Улаанбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 9 /МОНЦАМЭ Монголын үндэсний түүхийн музейд "Монгол шатрын үүсэл, хөгжил" үзэсгэлэн гарч байна.


Үзэсгэлэнгийн танхимд Кембрижийн олон улсын хөтөлбөртэй Ерөнхий боловсролын "Гэгээ" бүрэн дунд сургуулийн сурагчдад Дэлхийн монголчуудын уламжлалт шатрын нэгдсэн холбооны Удирдах зөвлөлийн дарга, Шатрын спортын хөгжлийн төвийн тэргүүн Б.Наранбаатар монгол шатрын талаар өнөөдөр танилцуулга хийлээ.


Анх ан агнуурын төлөвлөгөө боловсруулдаг дүрслэл хэрэглээ байснаа дайн байлдааны тактик, тулааны хувилбар, улмаар олон дүрст хөлөгт тоглоом болсон талаар нь тэрбээр танилцуулгадаа дурдаж байв.


Монгол шатар мал аж ахуйн амьдралын онцлогийг өөртөө шингээн, монголчуудын үйлдвэрлэлийн хэрэгсэл болж байсан морь, тэмээн тэрэг зэрэг нь шатрын гол цөм болдог онцлогтой. Тухайлбал, шатрын тал бүр нь 2 морь, 2 тэмээ, 2 тэрэгтэй байдаг.









相关新闻