Хөвсгөлийн 22 сумын 16 суманд МАН олонх болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2016-10-20 11:34:17

Хөвсгөл аймгийн хэмжээнд сонгуулийн нэрсийн жагсаалтанд 82500 иргэн бичигдсэнээс 58,2 хувь нь саналаа өгчээ. Тус аймгийн 22 сумын урьдчилсан дүн мэдээ гарсан бөгөөд 16 суманд Монгол Ардын нам, 6 суманд Ардчилсан нам ялалт байгуулжээ.

Харин Мөрөн сумын 14 багийн 5 багт ирц хүрсэн бол 9 багт дахин санал хураалт явагдахаар болсон байна. Мөн Алаг-Эрдэнэ, Улаан-Уул сумын зарим багт нэр дэвшигчдийн санал тэнцсэн байна. Аймгийн хэмжээнд нийт нутгаар цасан бүрхүүл тогтсон гуу жалгандаа 10 см хүртэл хунгар цастай байсан боловч хөдөө орон нутгийн иргэд сонгуульдаа идэвхитэй оролцож суурин газрын буюу Мөрөн сумын иргэд идэвхгүй оролцлоо гэдгийг Хөвсгөл аймгийн сонгуулийн хорооны дарга Б.Болд мэдээллээ.

Б.Гантуяа 

相关新闻