ЗАВХАН: Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээнд 3 иргэн оролцоно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАНУлиастай, 2024
оны арванхоёрдугаар сарын 15 /МОНЦАМЭ. Шатар сонирхогчдын Завхан аймгийн аварга шалгаруулах хагас
шигшээ тэмцээн Улиастайд хоёр дахь өдрөө үргэлжилж шилдгүүдээ тодрууллаа.
Монгол улсын үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан УИХ-ын даргын ивээл дор жил бүр зохион байгуулдаг хагас шигшээ тэмцээн өрсөлдөөн ихтэй болж байна.
Тэмцээнийг УИХ-ын Тамгын газраас ирүүлсэн заавар удирдамжийн дагуу зохион байгуулж, тэмцээний программын шүүгчээр А.Нэргүй, ширээний шүүгчээр Ш.Батболд нар ажиллаж байна. Тус тэмцээнд шатар сонирхогчдын 24 сумын аварга шалгаруулах анхан шатны тэмцээндээ оролцож тэргүүлсэн шатарчид оролцож байгаагаараа онцлогтой.
Аймгийн аварга шалгаруулах тэмцээнд 14 эрэгтэй, 6 эмэгтэй нийт 20 шатарчин хурд, хүч, оюун ухаанаа сорьсон байна. Тэмцээний эцсийн дүнгээр эрэгтэй төрөлд Тосонцэнгэл сумын оролцогч Т.Алтанбагана тэргүүн байр, Улиастай сумын оролцогч С.Оросоо хоёрдугаар байрт, Цагаанчулуут сумын оролцогч Т.Алтансүх гуравдугаар байрт тус тус шалгарлаа.