Төгрөгийн ам.доллар, рубль, евро, юаньтай харьцах сарын дундаж ханш
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Монголбанкнаас зарласан төгрөгийн ам.доллартой харьцах сарын дундаж ханш 2024 оны 11 дүгээр сард 3412.77 төгрөг болжээ. Энэ нь 2023 оны мөн үеийнхээс 27.9 төгрөгөөр чангарч, энэ оны 10 сарынхаас 20.8 төгрөгөөр суларсан үзүүлэлт юм.
Мөн төгрөгийн
евротой харьцах сарын дундаж ханш 2024 оны 11 дүгээр сард 3630.56 төгрөг
болжээ. Энэ нь 2023 оны мөн үеийнхээс 87.8 төгрөгөөр, харин энэ оны 10 дугаар сарынхаас
67.9 төгрөгөөр чангарсан үзүүлэлт юм.
Харин төгрөгийн
рубльтэй харьцах сарын дундаж ханш 2024 оны 11 дүгээр сард 33.98 төгрөг болж 2023 оны мөн үеийнхээс 4.2 төгрөгөөр, энэ оны 10 дугаар сарынхаас 1.2
төгрөгөөр чангарчээ.
Улмаар
төгрөгийн юаньтай харьцах сарын дундаж ханш 2024 оны 11 дүгээр сард 473.64
төгрөг болсон нь 2023 оны мөн үеийнхээс 2.6 төгрөгөөр, энэ оны 10 дугаар сарынхаас
4.9 төгрөгөөр чангарсан байна.