Хог хаягдал дахин боловсруулах чиглэлээр ногоон бонд гаргажээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2024-12-17 17:12:26

Улаанбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй “ТЖТБ” компани “Green Recycle” ногоон бондыг олон нийтэд нээлттэй гаргаж байна.


Ногоон бондын 2 дугаар транчийн анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг энэ оны 12 дугаар сарын 20-26-нд Монголын Хөрөнгийн биржийн IPO системээр дамжуулан хүлээн авахаар боллоо. Бондын танилцуулга:

  • Нэр: "Green Recycle" бонд 
  • Бондын тоо ширхэг: 40,000 ширхэг хүртэл
  • нэрлэсэн үнэ: 100 ам.доллар
  • нийт үнийн дүн: 4,000,000 (дөрвөн сая ам.доллар)
  • Бондын хүү/жилийн: Жилийн 10.0 хувь,
  • Бондын хугацаа: 36 сар
  • хүү төлөгдөх давтамж: Хагас жил тутамд
  • Бондын эргэн төлөлтийн хэлбэр: Хугацааны эцэст
  • Бондын хадгалалт төлбөр тооцоо: Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв.

Тус компани бонд гаргаснаар хуванцар сав, бүтээгдэхүүн дахин боловсруулах “Ти Эм Эл пластик” үйлдвэртээ хөрөнгө оруулалт татаж байна. 

相关新闻