ХӨВСГӨЛ: ИТХ-ын ээлжит 3-р хуралдаан эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2024-12-18 11:48:50

Мөрөн, 2024 оны арванхоёрдугаар  сарын 18 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн ИТХ-ын ээлжит 3-р хуралдаан эхэллээ.

Тус хуралдаанд 41 төлөөлөгчөөс 37 төлөөлөгч хүрэлцэн ирж 90.2 хувийн ирцтэй оролцож байна.


Хуралдаанаар аймгийн Орон нутгийн өмчит компаниудын 2025 оны зорилтот түвшин батлах тухай, Эх хүүхдэд үзүүлж буй тусламж үйлчилгээний өнөөгийн байдал, цаашид авах араг хэмжээ, Иргэдийн оролцоонд тулгуурласан соёлын өв хамгаалал, хөтөлбөрийн хэрэгжилт үр дүнг хэлэлцэнэ.


Мөн багийн хөгжлийг дэмжих төлөвлөгөөний хэрэгжилт, үр дүн, "Цахим Хөвсгөл" хөтөлбөрт үнэлэлт, дүгнэлт өгөх тухай, аймгийн 2023 оны төсвийн гүйцэтгэл, 2024 оны төсвийн өнөөгийн байдал, 2025 оны төсөв батлах тухай, аймгийн ирэх оны төсвийн төсөлд санал, дүгнэлт өгөх тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэнэ гэж Хөвсгөл аймгийн ИТХ-ын дарга Д.Пүрэвдорж танилцууллаа.

 

相关新闻