ДОРНОГОВЬ: Өрхийн эмнэлгүүд уртасгасан цагаар ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2024-12-19 14:12:23

Сайншанд, 2024 оны арванхоёрдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Аймгийн Нэгдсэн эмнэлгийн амбулаториор хүүхдийн эмчид үзүүлж байгаа 100 гаруй үзлэгийн 90 гаруй хувь нь ханиад томууны өвчлөл байна.


Томуу болон томуу төст өвчний дэгдэлт нэмэгдэж байгаатай холбогдуулан өрхийн эмнэлгүүд ажлын өдрүүдэд 8.00-18.00 цаг хүртэл уртасгасан цагаар, амралтын өдрүүдэд 10.00-16.00 цаг хүртэл ажиллаж байгаа юм.


Аймгийн Нэгдсэн эмнэлэг 100 ор, Замын-Үүдийн Нэгдсэн эмнэлэгт 50 ор дэлгэж ээлжээр ажиллах хүүхдийн эмч, сувилагч нарыг нэмэгдүүлэн эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж буй. Мөн Нэгдсэн эмнэлэг Хүүхдийн амбулаторийн гурван кабинет ажиллуулахын сацуу Яаралтай тусламжийн тасагт хүүхдийн хоёр эмчийг ажиллуулж томуу болон томуу төст өвчний үзлэг оношилгоо хийж байгаа юм.


Үүнээс гадна Сайншанд суманд үйл ажиллагаа явуулж байгаа эмийн сангууд 7.00-24.00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллаж байна.

相关新闻