ОРХОН: Өрхийн эрүүл мэндийн төвүүд илүү цагаар ажиллаж эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНБаян-Өндөр, 2024 оны арванхоёрдугаар сарын 24, /МОНЦАМЭ/. Орхон аймгийн хувьд томуу, томуу төст өвчлөл алаг цоог дэгдэлттэй, энэ долоо хоногоос эмнэлгээр үйлчлүүлэх иргэдийн тоо эрс нэмэгдсэн байна.
Өнөөдрийн
байдлаар Бүсийн оношилгоо эмчилгээний
төвөөр 13000 гаруй
иргэн үйлчлүүлсний 1500 гаруй
нь томуу төст өвчний шалтгаанаар ханджээ.
Нийт 10000
хүн амд тооцоолоход 136 тохиолдол байгаа
нь өнгөрсөн долоо хоногтой харьцуулахад 34,8 хувиар өсжээ.
Нийт тохиолдлын 68,4
хувийг 4 хүртэлх насны хүүхэд эзэлж байна.
Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн хүүхдийн тасаг нийт 55 ортой бөгөөд хэвтэн эмчлүүлэх хүүхдүүдийн тоо нэмэгдэж буйтай холбогдуулан мэс заслын тасаг, халдвартын тасагт ор нэмж 130 ортойгоор эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж байна.
Өдөрт эрүүл мэндийн үйлчилгээ авахаар эмнэлэгт хандах иргэдийн тоо буурахгүй байгаатай холбогдуулан Орхон аймагт үйл ажиллагаа явуулж байгаа өрхийн эрүүл мэндийн төвүүдийг өнөөдрөөс илүү цагаар ажиллуулж эхэллээ.