Төв аймгийн зарим суманд комбайн өгөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-12-25 09:48:08

Улаанбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр Дархан-Уул аймагт Төв аймгийн ХХААГ-ын дарга Н.Гантулга болон Жаргалант, Угтаалцайдам, Батсүмбэр, Борнуур, Сүмбэр, Баянчандмань сумын Засаг дарга, холбогдох мэргэжилтнүүдийг хүлээн авч уулзлаа. 


Энэ үеэр орон нутгийнхантай “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт”, “Атрын IV”, “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг дэмжин хамтран ажиллахаа илэрхийлээд, намрын ургац хураалтад шаардлагатай нэг мөрний ангилан ялгаж шуудайлдаг, хүний хөдөлмөрийг хөнгөвчлөх нэг мөрний комбайныг Жаргалант суманд 5, Угтаалцайдам, Батсүмбэр, Борнуур, Сүмбэр, Баянчандмань суманд тус бүр нэгийг гардуулан өгсөн юм.


Сайд Ж.Энхбаяр Засгийн газрын Бүсчилсэн хөгжлийн бодлого, хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт авч хэрэгжүүлэх үйл ажиллагаа, төсөл хөтөлбөрийг танилцуулав. Тэрбээр, “Төв аймгийн малчин, тариаланчидхүн амын 60 хувь нь төвлөрч, Монголын хүнсний үйлдвэрлэлийн 96 хувийг Төв, Дархан, Сэлэнгэ аймагт бэлтгэдэг. Төвийн бүсийн аймгуудын хөдөө аж ахуйг эрчимжүүлж шинжлэх ухааны дагуу хөгжүүлэх цаг болсон. Аймаг сумд нэг ижил төрлийн ногоо тариад түүгээрээ өрсөлдөх биш, төрөлжих ёстой. Жишээлбэл, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сум сайн сортын лууван тарьж, дэргэд нь луувангийн шүүс, нухашны үйлдвэртэй байж болно. Төв аймгийн Жаргалант сум гэхэд өдөрт тутамд хэдэн саяар худалдаанд орж буй шарсан төмс, чипсний зах зээлийг тэргүүлж болно. Түргэн хоолны газруудад байгаа шарсан төмсийг гаднаас оруулж ирдэг. Тиймээс анхны тариалалтыг эцсийн бүтээгдэхүүнтэй холбох, шат шатны нэмүү өртөг нь тодорхой тогтолцоог бий болгох нь бидний зорилго хэмээн сануулан, орон нутагт тулгамдаж буй асуудлуудыг сонслоо. 

相关新闻