ДАРХАН-УУЛ: “Монгол Улсын 2024 оны онцлох хүүхэд”-ээр шалгарсан сурагчдад хүндэтгэл илэрхийлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2024-12-31 12:26:08

Дархан, 2024 оны арванхоёрдугаар сарын 31 /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймгийн Засаг дарга бөгөөд Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүний санаачилгаар Харшийн сүлд модны наадмыг хоёр дахь жилдээ зохион байгууллаа. 


Энэ удаагийн сүлд модны наадамд Дархан-Уул аймгийн ЕБС-ийн анги бүрийн төлөөлөл болсон шилдэг тэргүүний 1900 гаруй хүүхэд оролцсон юм.


Харшийн сүлд модны наадам”-ын үеэр Дархан-Уул аймгаас “Монгол Улсын 2024 оны онцлох хүүхэд”-ээр шалгарсан сурагчдад аймгийн Засаг дарга бөгөөд хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн Б.Азжаргал хүндэтгэл илэрхийлэн баяр хүргэж, тус бүр нэг сая төгрөгөөр шагнан урамшууллаа.


Оны онцлох хүүхдүүдийг: Техник сэтгэлгээ, шинэ санал, санаачилга, бүтээлч байдал, сурлагын амжилт, урлаг, уран бүтээл, биеийн тамир, спорт, монгол ёс, түүх, соёлыг өвлөн уламжлагч, байгаль хамгаалал, эрүүл аюулгүй орчин, хүмүүнлэг, энэрэнгүй сайн үйлс, хүүхдийн оролцооны өөрийн удирдлагын байгууллага, багийн амжилтын төрөл гэсэн нийт 9 номинацид шалгаруулж дараах сурагчид тодорсон юм.


Дархан-Уул аймгаас Монгол Улсын “Оны онцлох хүүхэд”-ээр 7 номинацид 9 хүүхэд шалгарсан юм.


”Сурлагын амжилт төрөл”-д Дархан Эмпати сургуулийн 12Б ангийн сурагч Тамир овогтой Сувд


“Багийн амжилт төрөл”-д "Оюуны-Ирээдүй" сургуулийн 11-6 ангийн сурагч Ганзориг овогтой Энхдөл, Амармэнд овогтой Лхам-Эрдэнэ /бүжгийн хос/


“Хүмүүнлэг энэрэнгүй сайн үйлс төрөл”-д 31 дүгээр сургуулийн 8б ангийн сурагч Найман овогтой Мөнхбаатар, 10б ангийн сурагч Эрдэнэ овогтой Ганцоож,


“Монгол ёс, түүх соёлыг өвлөн уламжлагч төрөл”-д Од сургуулийн 12-1 ангийн сурагч Дамдинсүрэн овогтой Номинзул

Биеийн тамир, спортын төрөл”-д 31 дүгээр сургуулийн 9б анги Наранцацралт овогтой Чинсэтгэл


“Байгаль хамгаалал, эрүүл аюулгүй орчин”-д Дархан Эмпати сургуулийн 12А анги Эрдэнэбаатар овогтой Түвшинзаяа


“Оюун ухааны спортын спорт”-д "Оюуны-Ирээдүй" сургууль 9-6 анги Энхжаргал овогтой Үүрийнцолмон нар шалгарсан юм.


Монгол Улсынхаа “2024 оны онцлох хүүхэд”-ээр шалгарч аймаг, орон нутгийнхаа нэр алдрыг өндөрт өргөсөн, авьяас билэг, оюун ухаан хүсэл эрмэлзэл дүүрэн хүүхдүүддээ аймгийн удирдлагууд цаашдын сурлага хөдөлмөрт нь өндөр амжилт хүсэн ерөөв.



相关新闻