ХӨВСГӨЛ: Он солигдох мөчид 12 эх амаржжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛМөрөн, 2025 оны нэгдүгээр сарын 1 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн Төрөх тасагт 6 хүү, 6 охин төрсөн байна.
Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Төмөрбаатар, Мөрөн сумын Засаг дарга Х.Тайванбаяр нар шинээр төрсөн бяцхан иргэд, амаржсан ээжүүдэд хүндэтгэл илэрхийллээ.
Аймгийн Засаг дарга Л.Төмөрбаатар Төрөх тасгийн хамт олонд шинэ оны мэндчилгээ дэвшүүлж, тус тасагт шаардлагатай байгаа 150 сая төгрөгийн тоног төхөөрөмжийг нэн даруй шийдвэрлэж өгнө гэдгийг хэллээ.
Тус аймгийн хэмжээнд сүүлийн жилүүдэд төрөлт эрс багасаж байна.
Аймгийн хэмжээнд өнгөрсөн онд 1700 орчим эх амаржсан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад буурсан үзүүлэлттэй байна.
Хөвсгөл аймгийн
төрөлтийн тоог сүүлийн 10 жилээр харвал 2014 онд хамгийн өндөр буюу 3592, 2022
онд хамгийн бага буюу 2683 хүүхэд төржээ.