ӨВӨРХАНГАЙ: Иргэдийн санал, гомдлыг 14 хоног тутамд хэлэлцэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2025-01-22 13:21:29

Арвайхээр, 2025 оны нэгдүгээр сарын 22 /МОНЦАМЭ/. Аймгийн хэлтэс, албадын дарга нарын шуурхай хуралдааныг 14 хоногт нэг удаа хийж, ингэхдээ асуудлыг чанартайхан хэлэлцэн бодит үр дүн гаргадаг байхаар шийдвэрлэжээ.


Үүнээс өмнө 12 жилийн турш  долоо хоног бүрийн мягмар гарагт хийж хэвшсэн юм. Энэ хугацаанд иргэдээс 70321111 утсаар ирүүлсэн 27 мянга гаруй санал гомдлыг хэлэлцэн зохих шийдвэрийг гаргасан байна. Иргэдийнхээ өмнө тулгамдаж буй асуудал, бэрхшээл, санал хүсэлт, гомдолтой аймгийн удирдлагууд биечлэн танилцаж, хэлтэс, албадын дарга нарт үүрэг чиглэл өгөн асуудлыг шийдүүлдгээрээ шуурхай хурал ач холбогдолтой.

 

Өнөөдрийн шуурхай хурлаар 32 иргэнээс ирүүлсэн 25 санал хүсэлттэй танилцлаа. Иргэд орон сууцны халаалт муу, цахилгааны үнэ хэт өндөр байгаатай холбоотой гомдол тавьжээ. 

相关新闻