ӨВӨРХАНГАЙ: Энэ оны улсын төсөвт нэг ажлын хөрөнгө оруулалтыг шинээр тусгажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2025-01-22 19:14:39

Арвайхээр, 2025 оны нэгдүгээр сарын 22 /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймаг 2025 оны улсын төсөвт нэг ажлын хөрөнгө оруулалтыг шинээр суулгасан нь аймгийн төвд барьж байгаа дулааны станцын 2 дугаар хэлхээ, дэд бүтцийн ажил юм.


Нийт 19 тэрбум 140 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаас энэ жил 5.7 тэрбумын санхүүжилтийг олгох бөгөөд 2027 он хүртэл хийж гүйцэтгэнэ. Мөн 2024 оны төсөвт тавигдсан дулааны станцын цахилгаан хангамж, дэд бүтцийн 11 тэрбум төгрөгийн санхүүжилтээс 2 тэрбумыг энэ онд олгож, ажлыг үргэлжлүүлэх аж.


2024 оны намар ашиглалтад бүрэн орох гэрээтэй Дулааны станцын ажил хэзээ дуусах нь тодорхойгүй байна. 

相关新闻