ТӨВ: Архуст сумын эрүүл мэндийн төвийн дээврийн засварт шаардлагатай төсвийг шийдвэрлэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2025-01-28 09:03:37

Зуунмод, 2025 оны нэгдүгээр сарын 28 /МОНЦАМЭ/. Архуст сумын эмнэлэгт дээврийн засварын асуудал тулгамдаж байгаа ба зураг төслийн 123 сая төгрөг шаардлагатай байгааг аймгийн Засаг дарга шийдвэрлэхээр боллоо.


Архуст сумын эмнэлэг 1971 онд 4 ортойгоор байгуулагдаж байсан бөгөөд дээвэр нь бороо, цасны хайлсан ус гоожих, дулаан алдах зэрэг асуудалтай байсан юм. 


Тус эмнэлэг нь 2 их эмч, багийн 2 эмчтэй. Эрт илрүүлэг, үзлэгт сумын иргэдийн 74,19 хувьтай хамрагджээ. Өнгөрсөн онд тус эмнэлэгт нэг эх амаржиж, 157 хүн хэвтэн эмчлүүлсэн бол 3533 иргэн амбулаторийн үзлэг, үйлчилгээ авсан байна.


Мөн онд байгууллагын гүйцэтгэлд суурилсан санхүүжилтээр 544 сая төгрөгийн санхүүжилт авч, эмнэлгийн дотоод засвар үйлчилгээ, тоног төхөөрөмжөө сайжруулсан. Эрүүл мэндийн яамнаас хийсэн автомашины парк шинэчлэлтийн хүрээнд 208,7 сая төгрөгийн үнэ бүхий “Ланд круизер” автомашинтай болсноор өдөр тутмын ажлын гүйцэтгэлд маш их тус дэм болж байгааг сумын эмч ярив.



相关新闻