ӨВӨРХАНГАЙ: Шилдэг ажлын алба, сум, багийг шалгарууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙАрвайхээр, 2025 оны хоёрдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Сумдын ИТХ, Засаг
даргын 2024 оны үйл
ажиллагаанд хийсэн хяналт шинжилгээ, үнэлгээний дүнгээр шилдэг сум, багийг
шалгарууллаа.
Сумын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх талаар иргэдийн Төлөөлөгчдийн хуралд хуулиар олгогдсон чиг үүргээ амжилттай хэрэгжүүлсэн Арвайхээр, Сант, Уянга, Хужирт, Нарийнтээл сумын хурлын ажлын алба шилдгээр шалгарав.
Мөн Монгол улсын хууль тогтоомж, Шинэ сэргэлтийн бодлого, Засгийн газрын болон аймгийн Засаг даргын “Үйл ажиллагааны хөтөлбөр”-ийг амжилттай хэрэгжүүлэн ажлын үр дүн гаргасан Арвайхээр, Хужирт, Хархорин, Уянга, Хайрхандулаан сум “Тэргүүний сум”-аар шалгарсан юм. “Тэргүүний баг”-аар Арвайхээр сумын 5 дугаар баг, Бат-Өлзий сумын Зөрүүлэгийн 4 дүгээр баг шалгарч, батламжаа гардан авлаа.