ӨВӨРХАНГАЙ: Малчид гадаад паспорт захиалах нь нэмэгджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙАрвайхээр, 2025 оны хоёрдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. “Өвөл өнтэй, малчид сэтгэл
тэнүүн, нуруу тэнэгэр байгаагийн илрэл нь энэ жил гадаад паспорт ихээр захиалж,
улс орнууд руу аялж байна” хэмээн аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн дарга
Д.Цэдмаа хэллээ.
Тус хэлтэс 2024 оны ажлын үр дүн, үнэлгээгээр аймгийн “Шилдэг хэлтэс”-ээр шалгарсан бөгөөд энэ онд хөдөө, орон нутагт хүрч ажиллах зорилго тавин бүртгэлийн явуулын үйлчилгээг эхлүүлээд байгаа юм.
Үүнд сумдын малчид, иргэд талархалтай хандаж байгаа ба гадаад паспорт захиалах үйлчилгээг сумандаа авч, гэр бүлээрээ гадаад руу аялж байгаа гэв. Тухайлбал, оны эхэнд Төгрөг суманд ажиллах үеэр 50 гаруй малчин өрх гадаад паспорт захиалжээ.
Ташрамд, 2024 онд Улсын
бүртгэлийн хэлтэст 4802 иргэн хандан гадаад паспорт захиалсан байна.