ӨВӨРХАНГАЙ: Уламжлалт “багш төвтэй” сургалтын арга зүйгээс татгалзсан хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙАрвайхээр, 2025 оны хоёрдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Аймгийн Боловсролын газраас “Багшийн
хөгжил” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр санаачилж байна.
Багш нарын ээлжит хичээлийн явцад хийсэн ажиглалт судалгаагаар 90 гаруй хувь нь уламжлалт “багш төвтэй” буюу мэдлэгийг шууд дамжуулдаг сургалтын арга зүйг хичээл сургалтдаа ашигласаар байгаа нь өнөөгийн цаг үед нийцэхгүй хэмээн үзэж, боловсролын үйлчилгээний чанар, хүртээмжид ахиц гаргахаар хөтөлбөрийн төслийг боловсруулжээ.
Түүнчлэн ерөнхий
боловсролын сургууль, Политехникийн коллеж нь жил ирэх бүр мэргэжлийн багшийн
дутагдалд орж байгаа ба нийт багшийн 10.4 хувь нь өндөр насны тэтгэвэрт гарах
дөхсөн эсвэл тэтгэвэрт гарсан ч ажиллаж байгаа ахмад багш нар байгаа юм.
Мөн 20.1
хувь нь 40-49 насны буюу тэтгэврийн хугацаа ойртсон зэргээс харвал ойрын таван жилд математик,
физик, хими биологи, дуу хөгжим, дизиан технологи зэрэг мэргэжлийн багшийн
хомсдол үүсэх эрсдэл бий байгааг Боловсролын газраас мэдээллээ.
Тиймээс багшийн хөгжил оролцоо, нийгмийн баталгааг дэмжих зорилго бүхий хөтөлбөрийг
баталж, 2028 он хүртэл хэрэгжүүлэхээр зорьж байна.