СЭЛЭНГЭ: Мөсөн сурын олон улсын нээлттэй харваа Ерөө суманд болж байна
ФОТО МЭДЭЭСүхбаатар, 2025 оны хоёрдугаар
сарын 9 /МОНЦАМЭ/.
"Ерөө cup-2025" мөсөн сурын олон улсын нээлттэй харвааг Сэлэнгэ
аймгийн Ерөө сумын Дааган дэл хэмээх газарт 3
дахь жилдээ зохион байгуулж байна.
Монгол наадмын нэгэн төрөл бол сур харваа. Энэхүү харвааны өвлийн
улирлын хэлбэр болох мөсөн сурын харвааг нийтэд таниулах, уламжлалаа сэргээх,
харваачдын ур чадварыг сайжруулах, аялал жуулчлалын эвэнт болгох
үндсэн зорилгын дор зохион байгуулж байна.
Энэ удаагийн нээлттэй харваанд Соёлын
биет болон биет бус нандин өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, хөгжүүлэх үйлсэд хувь
нэмрээ оруулж яваа Монгол, Буриад улсын 20 багийн 200 гаруй тамирчин тэсвэр
хатуужил, ур чадвар, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байна.
Нээлтийн үйл ажиллагаанд АДБ-ийн "Сэлэнгийн долгио" чуулгын уран
бүтээлчид харваачдадаа ая дууны мэнд дэвшүүллээ. Тэмцээн
энэ сарын 8, 9-ний өдрүүдэд болж байгаа юм.
Дааган дэл хэмээх энэхүү газар нутаг нь 1719-1720 онд Нийслэл хүрээ 7 дахь удаагаа нүүдэллэж байсан түүхт газар юм.