Нийслэлд 2025-2028 онд 47 мянган айлын орон сууцыг ашиглалтад оруулахаар төлөвлөжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
r.erdenechimeg@montsame.gov.mn
2025-02-20 17:37:45

Улаанбаатар, 2025 оны хоёрдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Барилгын салбарынханд зориулсан “Нийслэл хотын барилга, бүтээн байгуулалт” сэдэвт бизнес уулзалтыг Улаанбаатар хотын худалдааны танхимаас зохион байгууллаа.


Уулзалтад барилгын материал үйлдвэрлэгч, ханган нийлүүлэгчид оролцож бараа, бүтээгдэхүүнээ танилцуулсан төдийгүй салбартай холбоотой шинэ мэдээ, мэдээллээ солилцов. Энэ үеэр Нийслэлийн орон сууцны бодлогын газрын Бодлого хэрэгжилтийн хэлтсийн дарга А.Золжаргал Улаанбаатар хотын хэмжээнд хэрэгжиж байгаа орон сууцжуулах төсөл болон 2025-2028 онд хэрэгжих төслүүдийн талаар танилцуулсан юм.


Тэрбээр ярихдаа, “Бид нийслэлд орон сууцжуулах төсөл гэр хорооллын дахин төлөвлөлт, дэд төв, гаднын санхүүжилтээр хэрэгжих төсөл зэрэг гурван төрлөөр хэрэгжүүлж байна. 2025-2028 онд Сэлбэ, Баянхошуу, Шархад, дэд төвд нийтдээ 19 345 айлын орон сууц, гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд 13 717 айлын орон сууц ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. Эдгээр төслийг хэрэгжүүлэхэд барилгын салбарын аж ахуй нэгжүүдийн оролцоо нэн чухал” гэв. 


Эдгээр төсөлд барилгын салбарын аж ахуй нэгжүүд хамтран ажиллах боломжтой юм. 

相关新闻