ОРХОН: БОЭТ түргэн тусламжийн шинэ авто машинтай боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН 
                                                                    Баян-Өндөр, 2025 оны гуравдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Орхон аймгийн Бүсийн оношилгооны төв сар шинийн босгон дээр шинэ авто машинтай боллоо.
Аймгийн "Эрдэнэт хүлэг" Морин спорт уяачдын холбоо нийгмийн хариуцлагын хүрээнд сар шинийн босгон дээр БОЭТ-д иж бүрэн тоноглолтой түргэн тусламжийн машин хандивлажээ.
Морин спорт уяачдын холбооноос санаачлан БОЭТ-тэй цаашид хамтран ажиллахаар хамтын ажиллагааны санамж бичгийг Орхон аймгийн "Эрдэнэт хүлэг" Морин спорт уяачдын холбооны тэргүүн Г.Бат-Эрдэнэ, БОЭТ-ийн захирал Ц.Наран-Эрдэнэ нар байгуулжээ.

 Ulaanbaatar
        Ulaanbaatar
         
		 
  
  
  
  
         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
 												
				
             
                    