Энэ онд долоон байршилд авто замын борооны ус зайлуулах шугам сүлжээ шинээр угсарна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
r.erdenechimeg@montsame.gov.mn
2025-03-06 16:25:58

Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 6 /МОНЦАМЭ/.  Нийслэлийн хэмжээнд энэ онд төмөр замын вокзал,нарны гүүрний урд хэсэг буюу Алтай хотхоны автобусны буудал,Бөмбөгөр худалдааны төвийн урд зам, Гэсэр сүмийн уулзвар, ТЭЦ 3 буюу ажилчдын гудамж орчим гэхчлэн нийт долоон байршилд авто замын борооны ус зайлуулах шугам сүлжээ шинээр угсарна.


Мөн  нэмэлтээр нийслэлийн замын хөгжлийн газартай хамтран хоёр байршилд нийт 1.3 км авто замын борооны ус зайлуулах шугам угсрахаар төлөвлөжээ. Бүтээн байгуулалтын ажлыг өдөртөө нэмэх хэм рүү шилжсэн үед буюу гуравдугаар сарын 15-ны өдрөөс эхэлнэ. Үүнээс өмнө бэлтгэл ажлыг хангах, суваг татах гэхчлэн ухлага багатай ажлыг хийх аж.


Түүнчлэн энэ онд нийт 650 шүүрт худгийг засварлана. Мөн өнгөрсөн онд явган хүний зам дээр ус ихээр тогтдог 70 байршил байгааг тогтоосон. Эдгээрээс зарим байршлыг уклоноор хучиж шүүрт худаг руу унагах, жижиг хэмжээний шугам угсралт хийж ногоон байгууламж руу гаргах, төвийн шугам руу холбох зэрэг арга хэмжээг авч, засварлана гэж ГУББГ-аас мэдээллээ.

 

相关新闻