Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Дээлтэй гүйлт” боллоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Жил бүрийн сар шинийн баярын үеэр зохион байгуулдаг “Дээлтэй гүйлт” Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болжээ.
Иргэдэд эрүүл мэндийн дадал бий болгох, эрт үеэс монголчууд бид үндэсний хувцастайгаа гүйн харайж нүүдэлчин соёлоо тээж ирсэн түүхийг сар шинийн өдрүүдэд олон нийт иргэдэд сурталчлах нь энэхүү бүх нийтийн гүйлтийн гол зорилго юм.
Японд ажиллаж
амьдардаг триатлоны тамирчин Ц.Цэрэнбат үндэсний ёс уламжлалаа хүндэтгэн,
дээлтэй гүйх санаачилгыг 2021 онд гаргажээ. Улмаар “Дөрвөн бэрх” нэрээр хоёр
эмэгтэй, хоёр эрэгтэйгээс бүрдсэн баг буухиагаар гүйдэг билээ.
Дөрөв дэх удаагийн гүйлтэд гадаад болон орон нутгаас 100 гаруй гүйгч өв уламжлалаа дээдлэн оролцсон байна.