ӨНӨӨДӨР: Гэр бүл хамгаалал шийдэл үндэсний хэлэлцүүлэг болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Өнөөдөр болох үйл явдлын тойм:
10:00 цагт: Төрийн ордны Их танхимд “Алдарт эхийн одонт ээж” хүндэтгэлийн ёслол болно.
10:00 цагт: "Гэр бүл хамгаалал-шийдэл" үндэсний хэлэлцүүлэг Чингис хаан Үндэсний музейд болно.
11:00 цагт: ХХӨСҮТ-ийн зааланд томуу ба томуу төст өвчний нөхцөл ба улаанбурхны нөхцөл байдлын талаар мэдээлэл өгнө.
11:30 цагт: "Зууны мэдээ"сонины "Үндэсний мэдээллийн төв"-д Монголын малчид нутаг усандаа тайван амьдармаар байна сэдвээр Ховд аймгийн Мөст сумын 1-р багийн малчин Б.Төрбат мэдээлэл хийнэ.
11:40 цагт: "Шинийн наймны Цагаан Дара эх" үзэсгэлэн Богд хааны ордон музейн танхимд болно.
12:00 цагт: НЗДТГ-аас "Их хотын бүсгүйчүүд" хүндэтгэлийн ёслолыг СТӨ-нд зохион байгуулна.
16:00 цагт: Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт зориулан уран бүтээлч М.Баярмагнай, З.Уянга, Д.Бурдаа нарын “Өнөөдөр” хамтарсан үзэсгэлэнгийн нээлт Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд болно.
17:00 цагт: ОУЭЭ-ийг хамгаалах өдрийг тохиолдуулан эмэгтэй уран бүтээлчдийн хамтарсан "Гэгээ/Glow" үзэсгэлэн болно.
17:00 цагт: "Гоо Бэхи" уламжлалт уран бүтээлийн үзэсгэлэнгийн нээлт болно.
19:00 цагт: Улаанбаатар их танхимд "Энэ хүүхнүүд үү 2" дурсамж үдэшлэг, баярын тоглолт болно.
19:00 цагт: “Samsara-Тэртээх хоёр зүрх” драмын жүжгийг Соёлын төв өргөөний тайзнаа өдөр бүр тоглоно.
19:00 цагт: УДЭТ-ын уран бүтээлчид “Хайлаас модны доор чамайг хүлээнэ” жүжгийг тайзнаа толилуулна.