“Увертюра” хамтлаг аялан тоглохоор Европыг зорив

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2016-10-26 15:11:42

Монгол поп опера “Увертюра” хамтлаг Европын орнуудад анхны аялан тоглолтоо хийхээр хүлгийн жолоо заллаа.

“Жамаас”, “Халуун элгэн нутаг”, “Дөрвөн цагийн тал”, “Тэнгэрийн хүү”, “Монгол минь тэнд”, “Сайхнаас сайхан эх орон”, “Тэмээн сүргийн говь” зэрэг дуугаараа олны хүндлэлийг хүлээсэн тус хамтлаг нь “Өнө мөнх орон” бүрэн хэмжээний тоглолтоо үзэгчдэд толилуулсан билээ.

Тэд энэ тоглолтоо Европын орнуудад ажиллаж, амьдарч, сурч байгаа элэг нэгтнүүдээ хүргэх юм. Тус хамтлагийн Европын орнуудад тоглох аялан тоглолтын хуваарийг танилцуулж байна.

Германы Берлин хотод 10-р сарын 30-нд
Польшийн Варшав хотод 11-р сарын 02-нд
Чехийн Прага хотод 11-р сарын 4-нд
Австрийн Вена хотод 11-р сарын 5-нд
Швейцарийн Женев хотод 11-р сарын 07-нд
Францын Парис хотод 11-р сарын 11-нд
Бельгийн Антверфенд хотод 11-р сарын 13-нд
Германы Штутгард хотод 11-р сарын 18-нд
Германы Дюссельдорф хотод  11-р сарын 19-нд тус тус тоглоно.

Ж.Болор

相关新闻