ЗАВХАН: Музей үзэгчдийн 40 орчим хувь нь гэр бүлээрээ үзэж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай, 2025 оны гуравдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн музей гуравдугаар сарын 7-13-ны өдрүүдэд “Музейн нээлттэй өдрүүд”-ийг зохион байгуулж иргэдэд үнэ төлбөргүй үйлчилж байна. Өнөөдрийн байдлаар аймгийн музейн хоёр танхимаар 120 орчим хүн үйлчлүүлжээ.
Аймгийн музей бүх насныханд музейн үзүүллэгийн үйлчилгээг үнэгүй хүргэж, үндэсний тоглоом, наадгайн түүх, ёс заншил, тоглох аргачлалыг мөн сурталчлан таниулж байна.
Музейн үзвэрийн үйлчилгээг авч
буй иргэд ихэвчлэн алдартнуудын танхимаар үйлчлүүлж байна. Өнөөдрийн байдлаар нийт үйлчлүүлэгчийн 40 хувийг нь гэр бүлээрээ, 50 гаруй хувь нь хүүхэд залуучууд байна.
Музей үзэх соёлыг дэлгэрүүлж, соёлын өвөө өвлөн уламжлуулсан үйл ажиллагааг зохион байгуулж байгаад талархаж, цаашид ялангуяа хүүхэд, залуучуудад үзвэрийн үйлчилгээг үнэ төлбөргүй хүргэж байх нь чухал юм гэж музейгээр үйлчлүүлсэн иргэд саналаа хэлж байна.
Манай музей бусад аймгийн музейгээс Алдартнуудын танхимтайгаараа онцлогтой. Тиймээс та бүхэн музейн үзмэрүүдийн үүх түүхийг хүүхэд, залуучуудад заавал үзүүлээрэй гэж Завхан аймгийн музейгээс мэдээлэв.
Монгол Улсын
Соёлын Гавьяат Зүтгэлтэн, төрийн шагналт яруу найрагч Б.Явуухулангийн танхим
газарзүйн хувьд Отгонтэнгэр хайрхныг тойрон мэндэлсэн байдаг.
Завхан аймгийн Алдартны Музей, Б.Явуухулангийн танхим, их найрагчийн эдэлж хэрэглэж байсан ширээ сандал, бичгийн машин. МУСГЗ яруу найрагч Ай.Төмөр-Очир, МЗЭ-ийн болон ОУ-ын шагналт яруу найрагч,
үргэлжилсэн үгийн зохиолч М.Уянсүх, Д.Нацагдоржийн нэрэмжит болон МЗЭ-ийн шагналт, Болор цомын эзэн яруу найрагч А.Эрдэнэ-Очир нар 2017 он.
Бэгзийн Явуухулангийн эдэлж хэрэглэж байсан малгай, ороолт, бичгийн машин, мөнгөн гүц, жүнз